“Монголын сонсголгүй иргэдийн хэлний адилслыг эрх бэхжүүлэх” төсөл

“Монголын сонсголгүй иргэдийн хэлний адилслыг эрх бэхжүүлэх” төсөл

Зорилтууд:
Сонсголгүй болон сул сонсголтой иргэдийн хэл яриа, харилцааны хэрэгсэл нэмэгдэнэ. Сонсголгүй иргэдийн ИНБ-ууд чадавхжина. Сонсголгүй болон сул сонсголтой иргэд өөрсдийн эрх, тухайлбал дохионы хэлний эрхээ шаардахад чадавхжина. 


Үндсэн үйл ажиллагаа, гарах үр дүн:
Монгол дохионы хэлний судалгаа хийж, цахим толь бичиг бүтээнэ: Монгол дохионы хэлний ажлыг монголын мэргэшсэн дохионы хэлний судлаачид, сонсголгүй иргэд өөрсдөө удирдан явуулах бөгөөд дохионы хэл шинжлэлийн олон улсын мэргэжилтэн, бусад холбогдох байгууллагуудын төлөөллүүдтэй хамтран ажиллана. Монгол дохионы хэлний хэлмэрч бэлтгэх хөтөлбөр боловсруулна: Монгол дохионы хэлний хэлмэрчдийг дөрвөн түвшинд бэлтгэх хөтөлбөр боловсруулна. Сонсголгүй иргэдийн ИНБ-ууд, сонсголгүй иргэдийн бүлэг өөрсдийн эрхийн төлөө, тухайлбал дохионы хэлний эрхийн талаар суралцана: Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийн байгууллагууд бусад ИНБ-ууд болон олон улсын зөвлөхүүдтэй хамтран холбогдох сургалтуудыг зохион байгуулна. Сонсголгүй иргэдийн эрхийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголт нэмэгдэнэ: Сонсголгүй иргэд, холбогдох байгууллага, төлөөллүүдийн хамтаар нөлөөлийн ажлуудыг зохион байгуулна.   Сонсголын иргэдийн эрх, ялангуяа дохионы хэлтэй холбоотой зөвлөмж, санаачлага дэвшүүлнэ: Сонсголгүй ба сул сонсголтой иргэдийн хос хэлний боловсрол, дохионы хэлний адилсал, төрийн болон бусад үйлчилгээний хүртээмжтэй байдлыг сайжруулах зэрэг асуудалд чиглэсэн ажлуудыг холбогдох байгууллага, төлөөллүүдтэй хамтран зохион байгуулна.

Хамтрагч байгууллагууд: Монголын сонсголгүй иргэдийн нийгмийн бүлгүүд (Монголын Сонсголгүй Иргэдийн Байгууллагуудын Нэгдсэн Холбоо, Монгол Улсын Сонсголгүй Иргэдийн Үндэсний Холбоо, Сонсголгүйн Боловсрол, Монгол Үндэсний Дохионы Хэлний Хөгжлийн Зөвлөл зэрэг ТББ-ууд, иргэд, төлөөллийн байгууллагууд)