Зорилго: Орон нутгийн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг идэвхжүүлсэнээр, тэдний оролцоог нэмэгдүүлэх
Зорилтууд:
Эмзэг бүлгийн иргэд, ялангуяа орон нутгийн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрхийн хэрэгжилтэд хяналт, шаардлага тавихад чадавхжина. Нийгэм хамт олныг дайчлах бүлгүүдийг дэмжсэнээр эмзэг бүлгийн иргэдийн оролцоо сайжирна. Иргэний нийгмийн байгууллагуудын (орон нутгийн эмэгтэйчүүдийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлүүд) чадавхийг бэхжүүлнэ.
Үндсэн үйл ажиллагаа:
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд (ХБИ) болон эмэгтэйчүүдийн оролцоо, боловсрол, эрүүл мэнд, хүний эрхийн сургалтуудын хөтөлбөр боловсруулж, сургалт явуулна.
ХБИ, эмэгтэйчүүдийн эрхийн хэрэгжилтэнд хяналт тавих ажлын хэсэг байгуулагдана. ХБИ, эмэгтэйчүүдийн эрхийн талаар нөлөөллийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, нийгэмд эерэг нөлөө үзүүлнэ. Нийгэм хамт олныг дайчлах бүлгүүд байгуулагдаж, оролцооны аргаар дүн шинжилгээ хийхэд /SASA/ суралцан, зорилтот иргэдийг идэвхижүүлэн, дэмжин ажиллана. Бүлгүүдийн үйл ажиллагааг илүү үр дүнтэй байлгах зорилгоор жижиг төслүүдийг санаачилж, хэрэгжүүлэх ур чадварыг сургалтаар олгоно. ИНБ-уудын сүлжээг бий болгон мэдээллийн төвийг ажиллуулж, цаашдын тогтвортой байдлыг хангах, чадавхийг нэмэгдүүлэх, харилцан суралцаж, чадамжаа хуваалцах боломжийг бүрдүүлнэ. ИНБ-ууд чадавхтай болж, манлайлагчдыг бэлтгэнэ.
Хамтрагч байгууллагууд: Архангай аймгийн ЗДТГ, сумдын ЗДТГ, ИТХ, Монфемнет, ХБИ-ийн зөвлөл, Олны санаачилга Архангай зөвлөл, ИНБ-ууд