Үндсэн үйл ажиллагаа:
Харилцан суралцах, туршлага солилцох
ХБХ-ийн байгууллагууд хооронд харилцаа холбоог сайжруулах
ХБХ санаачлан хамтарсан бичил төсөл хэрэгжүүлэх
ХБХ санаачлан нөлөөллийн ажил хийх, шийдвэр гаргагчидтай хамтын ажиллагаа сайжрах
Хувийн хэвшилтэй хамтран олон нийтэд ойлголт мэдлэг өгөх үйл ажиллагаа зохион байгуулах
Чадавх бэхжүүлэх модуль сургалт
Зорилт 1. ХБ хүмүүсийн байгууллагуудын чадавх нэмэгдсэнээр ХБ хүмүүст хүрч үйлчлэх зорилгоо сайн гүйцэлдүүлэх.
Үр дүн 1.1 ХБХ-ийн байгууллагуудын зохион байгуулалтын болон мэргэжлийн чадавх сайжрах.
Үр дүн 1.2 Байгууллагуудын үйлчилгээний чадавх болон ХБХ эрх, хэрэгцээ шаардлагаа тодорхойлж, хамгаалахад тэдэнтэй харилцаа тогтоох арга хэрэгсэл үр дүнтэй болох.
Үр дүн 1.3 Байгууллагууд хооронд цахимаар болон биечлэн харилцаа холбоо сайжрах.
Зорилт 2. ХБ хүмүүсийн байгууллагуудын чадавх сайжирснаар төрийн үйлчилгээ, үйл ажиллагаанд бодит түвшинд оролцох, нөлөөлөх.
Үр дүн 2.1 Шийдвэр гаргагчидтай хамтран ажиллах, нөлөөлөх чадвар сайжрах.
Үр дүн 2.2 Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хангалтыг ахицтай болгоход ХБХ байгууллагуудын үүрэг оролцоо сайжрах.
Зорилт 3. Оролцоог хязгаарлаж буй бэрхшээлийг арилгахад чиглэсэн сайн мэдээлэл бүхий бодлого, шийдвэр гарахад хүргэхүйц хөгжлийн бэрхшээл, ХБХ, тэдний байгууллагуудын талаарх нөлөөлөл, мэдлэг ойлголтыг олон нийтэд өргөн хүрээнд нэмэгдүүлэх.
Үр дүн 3.1 ХБХ-ийн байгууллагуудын нөлөөллийн ажил хийх ур чадвар нэмэгдэх.
Үр дүн 3.2 Хөгжлийн бэрхшээл, ХБХ болон тэдний байгууллагуудын талаар олон нийтэд таниулах үйл ажиллагаа нэмэгдэх.
Үр нөлөө: Монгол Улсад ХБХ-ийн байгууллагуудын чадавх бэхэжсэнээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг эрх мэдэлжүүлнэ.