МОДУЛ СУРГАЛТ 1.
,,,“Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн иргэний нийгмийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрх мэдэлжих нь” төсөл (2023 – 2026)
2023 оны 10 дугаар сарын 09-ны өдөр Финланд Улсын Гадаад харилцааны яам, ФЛОМ байгууллагын санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлснээр Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрх мэдэлжих нь” төслийн хүрээнд хэрэгжүүлэх Модуль сургалтын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр эхэллээ. Энэхүү төсөл нь Улаанбаатар хотод 2023-2026 онд хэрэгжих бөгөөд төслийн гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлж, сайжруулах замаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн оролцоо сайжрахад чиглэсэн.
Энэхүү модуль сургалтыг оролцогч байгууллагуудын чадавхыг судалж, сургалтын хэрэгцээг тодорхойлсны үр дүнд боловсруулан бэлтгэсэн бөгөөд Модуль сургалтын агуулга нь Эх үүсвэр/нөөц бүрдүүлэх, ТББ-ын байгууллагын засаглал болон Санхүүгийн удирдлага гэсэн ерөнхий сэдвүүдээс бүрдсэн.
ХНХЯ, ХБХХЕГ, ХБ хүний иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүдээс бүрдсэн ажлын хэсэг Модуль сургалтанд оролцох байгууллагуудыг үе шаттай сонгон шалгаруулахад хамтран ажилласан бөгөөд УБ хот болон хөдөө орон нутгаас байгууллагууд хүсэлт ирүүлснээс нийт 20 байгууллага сонгогдсон. Сонгогдсон байгууллагууд төсөл хэрэгжих хугацаанд хамтран суралцах, сурснаа дадлага болгон хэрэгжүүлэх, хоорондоо сайн туршлагаа хуваалцах, хамтран бичил төсөл хэрэгжүүлэх төдийгүй ХБХ байгууллагууд хоорондоо харилцаа холбоогоо сайжруулах, хамтран санал санаачлага гаргах, төрийн байгууллага, шийдвэр гаргагчидтай хамтын ажиллагааг бодит түвшинд өрнүүлэх, хувийн хэвшилтэй хамтран олон нийтэд ойлголт мэдлэг түгээх зэрэг үйл ажиллагаанд санаачлан оролцох боломжтой болно. Ингэснээр тэд байгууллагынхаа тогтвортой байдлыг хэрхэн хангах, эрхэм зорилгын дагуу гишүүд, ХБ хүмүүст хүрч үйлчлэх тал дээр хамтдаа суралцаж хөгжих юм.