“ЭРХЭЭ МЭДЬЕ” хэлэлцүүлэг зорилтот сумдын иргэдийн дунд зохион байгуулагдав.

Финланд улсын Гадаад Хэргийн Яам болон ФЛОМ байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн хүрээнд төслийн баг болон орон нутгийн иргэний нийгмийн байгууллагууд зорилтот сумдад мониторинг хийж ажиллалаа. Уулзалтын үр дүнд аймаг болон сумын хэмжээнд хийгдэж буй төслийн үр нөлөө, үр дүнгийн талаар орон нутгийн иргэний нийгмийн байгууллагууд болон бүлгийн гишүүдийн ойлголт нэмэгдсэн.

Сумын иргэдийн оролцоо: Иргэдэд эрхийн болон оролцооны талаарх ойлголтыг өгснөөр тэд нийгмийн оролцоонд иргэдийн оролцоо хэр чухал гэдгийг мэдэж авсан. Сум орон нутагт иргэдэд тулгамдаж буй асуудлууд, эрхийн зөрчлийг илрүүлэх зорилгоор “Эрхээ мэдье” хэлэлцүүлгийг 239 иргэдийн дунд хийж хамтран санал солилцлоо. Иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн чиглэлийн мэдээллийг хүргэсэн ба төсөл хөтөлбөрт журмын дагуу хэрхэн хамрагдах талаар ойлголтоо нэмэгдүүлэв.

Хандлага, нөлөөлөл: “Чимээгүй эрхээ эдэлье” үзэсгэлэн танилцуулагдаж зургаар дамжуулан иргэдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлыг илэрхийлэн сумын иргэдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх эерэг ойлголтыг өгөв. Нийт 257 иргэн үзэж танилцав.

Хамтрагч байгууллага: Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хүний эрхийн комисс-Архангай, Архангай аймгийн Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Газар, Эрүүл мэндийн газар, Олны Санаачлага Архангайн Зөвлөл, Архангай аймгийн Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбоодын Зөвлөл

#Эрхээшаардацгаая#Хөдөөгийниргэдийноролцоо#Хөдөөгийниргэдийгидэвхжүүлэх

#иргэдийгэрхмэдэлжүүлэх#Иргэдийндуухоолой#ФинландулсынЗасгийнГазарГадаадХэргийнЯамсанхүүжүүлэв

#Иргэнийнийгмийгбэхжүүлснээророннутгийниргэдийноролцоогидэвхжүүлэхньтөсөл