Чулуут сумын “Гэрэлт тусгал бүлгийн ахлагч Ц. БЯМБА-ОЧИР:
“ИРГЭНИЙ НИЙГМИЙГ БЭХЖҮҮЛСНЭЭР ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН ОРОЛЦООГ ИДЭВХЖҮҮЛЭХ НЬ” ТӨСӨЛ
Эрхийн сургалт, бүлгийн уулзалтуудын дараа миний нийгэмд оролцох оролцоо нэмэгдэж байна.
Намайг Ц. Бямба-Өчир гэдэг. Архангай аймгийн Чулуут сумын бүлгийн ахлагч. Би өнчин тархины дутагдал буюу биеийн өсөлт зогсох бэрхшээлтэй. Хүүхэд байхдаа зураг зурах дуртай, сийлбэр хийдэг байсан. Өөрийн сонирхлоор байгалийн болон ан амьтны гэрэл зураг авч худалдан борлуулж орлого нэмэгдүүлэн бусдын адил ажиллаж хөдөлмөрлөж байна. Эрхийн сургалт, бүлгийн уулзалтуудын дараа миний нийгэмд оролцох оролцоо нэмэгдэж байна. Бүлгийн ахлагч болсноор миний үүрэг хариуцлага нэмэгдэж, бусадтай харилцах харилцаанд ахиц дэвшил гарсан. Бүлгийн бусад ахлагчдаас суралцаж, туршлагаа нэмэгдүүлсэн. Сумынхаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүнд нөхцөлд амьдарч байгаа хүмүүсийг уриалах, нөлөөлөх чадварт суралцаж байна. Цаашид өөрийн мэдлэг, туршлагаа ашиглан бүлгийн эрхийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлж, хүнд хэцүү нөхцөлд амьдарч байгаа ХБ-тэй иргэд болон эмэгтэйчүүдийг дэмжиж, тэдний эрх ашгийн төлөө дуу хоолойгоо нэгтгэн ажиллах болно.